АРХАНГАЙ: Цэнхэрийн Орхон багт ашигт малтмал олборлолтын ажилд тогтмол хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-09 13:17:27

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймаг хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. 


Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны А/303 дугаар захирамжаар ажлын баг байгуулж, Үндэсний аудитын газраас ирсэн шалгалтын хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, Төрийн аудитын газартай хамтран Цэнхэр сумын Орхон багт хоёр удаа ажиллажээ.


Ажлын хүрээнд 2020-2025 он хүртэлх үйл ажиллагаа явуулсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бичиг баримтын бүрдэл, нөхөн сэргээлт хийсэн байдал, холбогдох бичиг баримт болон хууль бус ашигт малтмал олборлолтод хяналт тавьж ажилласан байна.


2025 оны 6 дугаар сарын байдлаар бичиг баримтын бүрдэл хангасан 3 аж ахуйн нэгж олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.


Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд /үер усны аюул болон хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж ажиллах тухай/ 9 заалт бүхий албан бичгээр үүрэг өгч, хаягдал усны далан хаалтуудыг бэхжүүлэх, ажлуудыг гүйцэтгүүлж байна.


Related news