ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: 2023 онд Өвөрхангай аймгийн төсвийн нийт орлого 42 тэрбум төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-05 17:19:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 онд аймаг, сумын төсвийн нийт орлого 42.184.1 сая, нийт зарлага мөн адил байхаар аймгийн ИТХ-аас баталлаа.


Орлогын 45.7 хувийг санхүүгийн дэмжлэг, 38.2 хувийн татварын орлого, 38.1 хувийг татварын бус орлого, 2 хувийг урд оны үлдэгдэл, 1 хувийг төсөвт байгууллагын орлого эзэлж байна. Мөн зарлагын 30.4 хувийг цалин, 32.8 хувийг тогтмол зардал, 20.6 хувийг бараа үйлчилгээний бусад зардал, 7 хувийг хөрөнгө оруулалт, 8 хувийг дамжуулан зээлдэх, 1 хувийг тэтгэвэр тэтгэмж эзэлж байна.


Улсын төсвөөс аймгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 19.2 тэрбум, аймгийн төсөвт сумын төсвөөс төвлөрүүлэх орлогыг 2.2 тэрбум, ОНХС-аас олгох орлогын шилжүүлгийг 9.8 тэрбум төгрөгөөр батлаад байна. 

Related news