СҮХБААТАР: Стандартын урлагийн заалтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-05 17:35:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 620 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль урлагийн заалтай боллоо. Ингэснээр тус сургуулийн 1300 гаруй сурагч соёл, урлагийн үйлчилгээг авах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна гэдгийг сургуулийн захирал С.Батчулуун хэллээ.

Мөн тэрээр, Барилгын зураг төслийг анх 2013 онд эхлүүлсэн ч олон саад бэрхшээлтэй тулгарсан. 2020 оноос тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулснаар улсын төсөвт хөрөнгийг нь суулгахаар болж, санхүүжилтээс хамааран он дамжин баригдаж дууслаа. Өмнө нь заалгүй хүнд байсан ч соёл урлагаар дамжуулан боловсрол олгох ажлаа тасралтгүй явуулж, өөр байгууллагын заал, тайзыг түрээслэх байдлаар ажиллаж ирсэн. Цаашид уламжлалт үйл ажиллагаанаас гадна олон шинэ үйл ажиллагааг хэрэгжүүлж соёл урлагаар дамжуулан хүүхэд багачуудаа хөгжүүлэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ ч тодотгов.


Урлагийн заалыг өнгөрсөн долоо хоногт улсын комисс ашиглалтад хүлээн авсан бол өнөөдөр албан ёсны нээлтээ хийж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүллээ. БШУЯ, аймгийн ЗДТГ-ын захиалгаар энэхүү урлагийн заалыг "Норкут констракшн" ХХК гүйцэтгэжээ. 

Related news