Зарим нутгаар 34 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-12 12:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын станц, харуулын мэдээллээр Ховд аймгийн өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн баруун, хойд, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим газар, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 34 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ.


Тодруулбал, нийслэл Багануур дүүрэгт 34 см, Увсын Давстад 23 см, Ховдын Үенч, Төв аймгийн Эрдэнэд 17 см, Ховдын Булган, Хэнтийн Гурванбаян, Цэнхэрмандалд 16 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэрт 15 см, нийслэлийн Налайх, Төв аймгийн Баянчандмань, Увсын Малчин 14 см, Ховдын Алтай, Төв аймгийн Мөнгөнморьтод 13 см, бусад нутгаар 1-12 см цасан бүрхүүл тогтсон байна.


Иймд халтирч унахаас болгоомжлон резинэн ултай гутал өмсөх, осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах, ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хол замд зорчих иргэд тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн. эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвших, айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэхийг зөвлөжээ. 

Related news