ӨВӨРХАНГАЙ: Аймгийн БОЭТ эрчүүдийн тасаг байгуулахаар төсөл боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-14 09:49:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Эрэгтэйчүүдийн тасгийг байгуулахаар зураг төслийг гаргаад байна.


Эрүүл мэндийн сайдын 2022 оны 449 дүгээр тушаалаар “Эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, журам, тусламж үйлчилгээний багц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмж, багаж, хэрэгслийн жагсаалт” батлагдан гарснаар эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Энэ хүрээнд БОЭТ-өөс “Эрчүүдийн эрүүл мэнд” төслийг боловсруулж, багцад заасан тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн тооцоо судалгааг гарган, аймаг, орон нутгийн удирдлага болон Олон улсын байгууллагад хүргүүлээд байгаа аж.


Энэ онд эрэгтэйчүүдийн эмчийн (андрологи, урологи) үзлэгт 2764 иргэн хамрагдаж, тусламж үйлчилгээ авчээ. Эрэгтэйчүүдийн өвчлөлд түрүү булчирхайн томрол, чулуужилт, төмсөг дайврын эмгэг зонхилж байна. 

Related news