ӨВӨРХАНГАЙ: Хавдрын эрт илрүүлгийн цаг захиалгыг цахим системээр авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-14 10:26:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь хавдрын эрт илрүүлгийн цаг товлох, цуцлах үйлчилгээг цахим систем болон утсаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.


2022 он гарсаар 1664 иргэн “Е-Mongolia” цахим системээр, 52300 иргэн 70323212 утсаар цаг захиалан авчээ. Хавдрын эргэн дуудах тогтолцоонд скрининг, канеринг программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа аж. Аймгийн хэмжээнд хавдрын хяналтад нийт 975 хүн байгаа ба хавдрын өвчлөлд элэг, улаан хоолой, ходоодны хавдар их байна.


Энэ жил хөхний хавдар илрүүлэх үзлэгт 27672 иргэн хамрагдахаас 10869 буюу 39.3 хувь, умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэгт зорилтот насны 6502 эмэгтэй хамрагдахаас 3471 буюу 53,4 хувь нь хамрагдаж, үүнээс 10 тохиолдлыг дээд шатлалд, 40 тохиолдлыг эмчилгээ, хяналтад авчээ.

Related news