БАЯНХОНГОР: Гал түймрийн дуудлага 50 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-16 08:56:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Гал түймрийн дуудлагын тоон үзүүлэлтийг өмнөх оны мен үетэй харьцуулахад дуудлагын тоо 50 хувиар буурсан дүн гарчээ.

Тодруулбал, 2022 онд аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн 24 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, иргэн хуулийн этгээдийн 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах 16, 72 дугаар ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийн дуудлагын хүрээнд гал унтраах бодис 18 тонн ус, 476 литр шатахуун зарцуулан ажиллажээ.

Мөн онд аюулт үзэгдэл, ослын дуудлага 21 бүртгэгдсэнээс 15 дуудлага дээр алба хаагчид, зургаан дуудлагад сумын мэргэжлийн анги аврах эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Дээрх үйл ажиллагааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Related news