ӨВӨРХАНГАЙ: "Оны онцлох хүүхэд"-ийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, ГБХЗХГ-аас “Оны онцлох
хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 31 дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтад 119 хүүхэд материал ирүүлснээс 2022 онд оюун ухаан, урлаг, спорт, технологийн мэдээлэл, байгаль хамгаалал, хүмүүнлэг сайн үйлсээрээ үндэсний болон тив, дэлхийн түвшинд манлайлсан шилдэг 17 хүүхдийг алдаршуулж байна.
· -Сурлагын амжилтаараа Хархорин сумын ЕБ-ын гүнзгий сургуулийн
сурагч Б.Бундмаа,
· -Урлаг, уран бүтээлийн амжилтаараа Хархорин сумын ЕБ-ын 2
дугаар сургуулийн сурагч А.Наадамхүү
· -Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлстнээр МУЗН-ийн идэвхтэн
гишүүн Р.Жаргалбаатар
· -Биеийн тамир, спортын шилдгээр Арвайхээр сумын ЕБ-ын 2
дугаар сургуулийн сурагч Н.Бат-Эрдэнэ, Хархорин сумын Орхон сургуулийн сурагч
А.Мичидмаа, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Э.Наранбат
· -Хүүхдийн оролцооны өөрөө удирдах байгууллагын “Оны онцлох
хүүхэд”-ээр З.Анхзаяа
· -Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдлаараа
Б.Оюунзаяа
· -Байгаль хамгааллаар М.Цэцэгсайхан
-Багийн амжилтаар
Политехникийн коллежийн “Манлайлал баг” тус тус шалгарчээ.