БУЛГАН: Саарал чоныг зөвшөөрөлтэй агнана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх онд ахуйн зориулалтаар 15 саарал чоно агнуулахаар
төлөвлөсөн байна. Мөн 25 зэрлэг гахай, 50 бор гөрөөс агнуулж, 1700 загас
бариулан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 10,0 сая төгрөгийн орлого
оруулахаар аймгийн ИТХ шийдвэрлэжээ.
Харин тусгай зориулалтаар агнуурын 30 шувуу, гурван халиун
буга агнуулж, 30 тул загас бариулж буцаан тавиулан төлбөрийг ам.доллараар
тооцохоор төсөвлөөд байна. 2023 оны агнах, барих амьтдын тоонд халиун буга,
саарал чоно шинээр нэмэгдсэн байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days