ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын сургуульд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны бүтээл хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-16 17:28:52

Өмнөговь/МОНЦАМЭ/ МОНЦАМЭ агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины 30, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 25 жилийн ой энэ онд тохиож байна.


Энэхүү ойг угтан тус агентлагийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн зарим сургууль, албан байгууллагад үндэсний бичгээрээ орчин бүрдүүлэн, анги танхимаа тохижуулахад нь зориулан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны бүтээлээс хандивлах аяныг эхлүүлсэн.  


Одоогоор улсын хэмжээнд 20 гаруй сургууль, байгууллагад 348 бүтээлийг хандивлаад байна. Дээрх аяны хүрээнд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 9 жилийн дунд сургуульд 20 бүтээл хандивласныг монгол хэлний ангийн хамт олон хүлээн авч тохижуулжээ. Улмаар уг үйл ажиллагаанд зориулсан нээлтийн ёслол өнөөдөр болж, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, МУСГЗ  Б.Элбэгзаяа, МУБИС-ийн монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн доктор, дэд професор Д.Ганболд, “Эрдмийн хишиг” аяныг санаачлагч Г.Энхтүвшин, Цогт-Овоо сумын Засаг Н.Наранзаяа, сургуулийн захирал С.Болортуяа нар болон багш сурагчид оролцлоо.  

 

Related news