ӨМНӨГОВЬ: "Нутгийн зам" төсөл Монгол Улсын 2022 оны онцлох бүтээн байгуулалтаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь/МОНЦАМЭ/ “Нутгийн хишиг” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд иргэд олон нийтийн санал санаачилгад үндэслэн
бүтээн байгуулсан "Нутгийн зам" төсөл Монгол Улсын 2022 оны онцлох бүтээн байгуулалтаар
шалгарлаа.
Өмнөговь аймгийн баруун
бүсийн сумдыг автозамаар холбох зорилготой Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай
авто замын ажлыг
анх 2013
онд эхлүүлж байсан бөгөөд 2022 он хүртэл нийт 144 км замыг барьж байгуулан ашиглалтад орууллаа.
Гурвантэс сум нь аймгаасаа
300 гаруй км, саад бартаа ихтэй алслагдсан бүс нутаг. Гурвантэс сумаас Даланзадгад хүртэл 10-12
цагийг зарцуулдаг нь нутгийн иргэд төв
суурин газрын тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авахад хүндрэл бэрхшээлтэй
байсан юм.
"Нутгийн зам" хөтөлбөр
хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, чанар стандартад нийцсэн замаар
зорчих хөдөлгөөнд оролцож эхлээд байна
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн
хүрээнд 2023
онд нэмж 40 км зам тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтаар хийж буйгаараа онцлог бөгөөд аялал жуулчлалын гол тулгуур зам болж байгаагаараа ач холбогдол ихтэй.
