БАЯНХОНГОР: Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр хангайн уулархаг нутгийн зарим газраар, 24-нд хангайн уулархаг нутгийн ихэнх, хээр талын нутгийн зарим газраар цас орно.
Салхи говь болон хээр талын нутгийн зарим газраар 10-12м/с, зарим үед 16м/с давж ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.
Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хүйтний эрч хадгалагдаж, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Байдраг, Гурванбулаг сумдын нутгаар шөнөдөө 32-37 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Харин Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.