ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын 80 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-21 15:20:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад хотын ЗДТГ, Захирагчийн ажлын алба болон Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран 80 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.

 

Төрөлх хотынхоо ажиллаж амьдарч буй орчныг цэвэрлэж тохижуулах, цэцэрлэгжүүлэн зүлэгжүүлэх, эрүүл, аюулгүй, цэвэр, тохилог таатай цогц орчныг бүрдүүлэх, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хөршүүд хамтарч ажиллах, үр дүнг дээшлүүлэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг зөв хандлага, бүтээлч соёлыг төлөвшүүлэх зорилготой "Цэмцгэр Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-аас санхүүгийн зардлыг нь ийнхүү шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй үүссэн хогийн цэгт газруудын цэвэрлэгээг нэгдсэн журмаар зохион байгууллаа.

 

Даланзадгад хотынхоо иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн хог хаягдал, эвдэрсэн автомашины кабин, барилгын үлдэгдэл зэрэг нийт 98 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн аймгийн хогийн төвлөрсөн цэгт буулгасан байна.

 

Хог хаягдлын цэвэрлэгээний ажлыг сумын Захирагчийн ажлын албаны алба хаагч нар хийж гүйцэтгэжээ.

 

 

Related news