ӨВӨРХАНГАЙ: Отроор яваа малчдынхаа төрийн үйлчилгээний зардлыг шилжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас 15 сумын 726 малчин өрх 396 мянган малтайгаар 14 аймгийн 80 сум, нийслэлийн хоёр дүүрэгт отроор өвөлжиж байна. Үүнээс Төв аймагт 172, Дундговьд 152, Булганд 123, Сэлэнгэд 96 өрх айл оторлож байна.
Мөн өөрийн аймаг дотроо 966 өрх айл оторлож байгаа бол 16146 малчин өрх сум, орон нутагтаа өвөлжиж байгаа юм. Аймгийн Засаг даргын захирамжаар Өвөрхангай аймгаас оторлож яваа 20-иос дээш малчин өрхийг хүлээн авсан бусад аймгийн 11 суманд 1.5-4 сая хүртэлх, нийт 27 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, малчдынхаа төрийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.