ӨВӨРХАНГАЙ: Ирэх саруудад олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-22 17:13:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 8-13 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 11-16, шөнөдөө 21-26 градус хүйтэн байна хэмээн УЦУОША-наас мэдээллээ.


Ирэх оны эхний улиралд агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх аж. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, цас ихтэй байх боловч цаашдаа нутгийн баруун, өмнөд хэсгээр, 2, 3 дугаар сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх аж. 1, 2 дугаар сард нутгийн баруун болон өмнөд хэсгээр бага зэрэг хур тунадас орох төлөвтэй байна.


Одоогоор нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, Бүрд, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл суманд 4-10 см зузаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Тарагт, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд сум 0-3 см тарлан цастай, бусад нутгаар цасгүй байна. 

Related news