БАЯНХОНГОР: "Дулаан гутал" аянд нэгдэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-23 16:15:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, тус театрынхан хамт олноороо "Дулаан гутал" аянд нэгдэж, энэ сарын 26-нд хандивын тоглолт хийхээр болсон байна.

Тасалбарын үнэ 4999 төгрөг байх ба тоглолтоос орсон орлогыг 100 хувь зорилтот бүлгийн хүүхдүүддээ гутал, бэлэг, хоол хүнс авч өгөхөөр болжээ.

"Мянга мянган бяцхан хөл дулаахан байг" уриатай тус тоглолтын талаарх мэдээлэл болон хандивт нэгдэхийг хүссэн хүн бүр 9997-8896, 8814-4499 дугаарт хандах боломжтой.

Related news