ДУНДГОВЬ: Оны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-26 16:58:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 2022 оны салбар, салбарын “Шилдэг албан хаагч” нарыг шалгаруулж, тус бүр 1,0 сая төгрөгөөр шагналаа.

Тодруулбал, төрийн захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, санхүү, хууль зүй, ХАА, биеийн тамир спортын салбарт өөрийн хариуцсан ажилд шинийг санаачлан, үр бүтээлтэй ажиллаж, баг хамт олноо үлгэрлэн манлайлсан 18 албан хаагч, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан 3 аж ахуйн нэгж байгууллага, 3 өрх, нэг сурагчийг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардуулжээ. 


2022 оны “Шилдэг менежер”

-Аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж,


“Шилдэг Төрийн захиргааны албан хаагч”

-Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга,

-Сайнцагаан сумын ЗДТГ-ын дарга Ц.Лхагвасүрэн нар шалгарав.  


“Эрүүл мэндийн шилдэг ажилтан”

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ж.Өлзийбаяр,

-Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Лхагва,

-Баянжаргалан сумын ЭМТ-ийн статистикч, дархлаажуулалтын сувилагч Б.Буянзаяа,


“Боловсролын салбарын шилдэг албан хаагч”

-Гурвансайхан сумын ЕБС-ийн математикийн багш Б.Алтаншагай,

-Дэрэн сумын ЕБС-ийн захирал Д.Мөнхтогтох,

-Сайнцагаан сумын Мандал сургуулийн багш А.Батсайхан,

-Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Э.Баттогтох,

-Цэгц билиг сургуулийн багш А.Нарангарав,

-Өндөршил сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Ч.Цэрэнпүрэв нар


“Соёл урлагийн салбарын шилдэг албан хаагч”

-Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн,


“Биеийн тамир, спортын салбарын шилдэг албан хаагч”

-Аймгийн БТСГ-ын нийтийн биеийн тамир, спортын мэргэжилтэн С.Цолмон,


“Хууль зүйн салбарын шилдэг албан хаагч”

-Аймгийн ШШГГ-ын тасгийн дарга С.Энхбат,

-ШША-ны ахлах шинжээч М.Баттүвшин,


“Санхүүгийн салбарын шилдэг албан хаагч”

-ХХААГ-ын нягтлан бодогч Б.Энхдөл,

-Баянжаргалан сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Т.Дуламханд,


“Шилдэг аж ахуйн нэгж"

- Хот тохижуулах Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,

-Gobi Caravanserai ХХК,

-"Гэрэлтдэг ертөнц"


"Нийгмийн хариуцлагатай өрх"

-Сайнцагаан сумын Мандал  багийн иргэн Ж.Гансүхийн гэр бүл,

-Сайнцагаан сумын Наран багийн иргэн Б.Доржпүрэвийн гэр бүл,


"Нийгмийн хариуцлагатай малчин өрх"

- Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин М.Бямбасүхийн гэр бүл,


“2022 оны шилдэг сурагч”

-Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12А ангийн сурагч Б.Энхжин нар шалгарчээ. 

Related news