БАЯНХОНГОР: 1744 иргэнийг түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-28 15:16:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 1744 иргэнийг түр ажлын байраар хангаж, 500 орчим сая төгрөгийн цалин урамшууллыг олгожээ.

Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран ажилгүй иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Ногоон ажлын байр хөтөлбөр, нийтийг хамарсан ажлын байр, түр ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байраар хангах ажлыг зохион байгуулсан байна.

Тухайн иргэдээр Цагаан чулуутын ойн зурвас байгуулах, шинэ суурьшлын ойн зурвас, шинэ суурьшлын бүсийн модны усалгаа, оготнотой булгийн  зурвас, аймгийн төв доторх ногоон байгууламж, мод тарих, хавтан суурилуулалт, шон хайс татах, хог хаягдал ангилан ялгах, Баянхонгор сумын нутаг дэвсгэрт засварлах нэн шаардлагатай явган зам, эко хавтан, бродюр  үйлдвэрлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлжээ.

Related news