ӨМНӨГОВЬ: Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-02 11:19:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын ЗДТГ үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байна.

 

Тус стандартыг нэвтрүүлснээр уламжлагдаж ирсэн практик туршлагаар биш харин стандартын дагуу таатай орчин нөхцөлд иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

 

Түүнчлэн алба хаагч нарын болон байгууллагын дотоод зохион байгуулалт, бичиг баримтын эмх цэгц, ажил үйлчилгээний ил тод байдал сайжрах боломж нөхцөл бүрдлээ.

 

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын менежментийн гэрчилгээгээ оны эхний өдрөө сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Хорлоогийн Батболд гардан авлаа.

 

Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага 600 гаруй байдаг боловч ихэнх нь экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд байдаг.

 

Ийнхүү төрийн байгууллага стандартын хэмжээнд үйл ажиллгаа явуулах болсон нь том ахиц хэмээн мэргэжлийн хүмүүс онцоллоо.

 

Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар нь олон улсын стандартын хүрээнд 2023 онд цахим платформд тулгуурлан иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. 

Related news