Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-31 15:01:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр 12 дугаар сарын 25-31-нд Монголын Үндэсний музейн ажилтнууд Соёлын яам, Соёл урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олонтой хамтран тус музейн үзэл баримтлалыг сайжруулан боловсруулж, үзүүллэг дэглэлтийг шинэчилжээ. 


Тодруулбал, Монголын орчин цагийн түүхийн хамгийн сонирхолтой баялаг цуглуулгыг хадгалж буй уг музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн сайжруулж, зарим шилэн хоргыг стандартын шилэн хоргоор солин, гэрэлтүүлэг, хаяг тайлбарыг бүрэн шинэчилж, үзүүллэг дэглэлтийг орчин үеийн шаардлагад нийцүүлжээ. 


Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей буюу хуучнаар Хувьсгалын музей нь Алтанбулаг суманд байдаг бөгөөд МОНЦАМЭ агентлаг уг музейд зориулан "МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" баримлыг бүтээлгэж, саяхан хүлээлгэн өгсөн нь жанжин Д.Сүхбаатарын холбогдолтой үзмэрүүдтэй хамт шинээр дэглэгдсэн байна. Учир нь МОНЦАМЭ агентлаг 1921 оны 3 дугаар сарын 18-нд Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлсөн тухай анхны мэдээгээ жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор өнөөгийн Алтанбулаг сумаас бэлтгэн олон нийтэд хүргэсэн түүхтэй юм.











Related news