Ардын зураач До.Болд "Silk Road" шагнал хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач До. Болд Японы Токио хотын Токио музейд зохион байгуулагдсан 48-р Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн "Silk Road" шагналыг хүртжээ.
Шагналыг Японы Канагава мужийн Зураачдын холбооны төлөөлөгч Д.Туул 1 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод гардуулан өгсөн байна.