ХӨВСГӨЛ: Зарим хэрэглэгчдэд хязгаарлалт хийж засвар үйлчилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-06 12:19:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Хөвсгөл Эрчим хүч"  ХХК  аймгийнхаа  17 сум суурины 21600 гаруй хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээж байна.   

Тус  байгууллагын хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангасан боловч сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсний улмаас цахилгаан эрчим хүчний ачаалал, хэрэглээ эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал, Бүрэнтогтох болон Мөрөн сумын зарим хэрэглэгчийг хангадаг 6кВ-ын Эрчим 2 оролтын кабель шугамын ачаалал 100 хувь давсан учраас дахин кабель нэмж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг хийж байна. Ачааллыг хуваахгүй бол цаашид аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдах эрсдэл үүсэх аюултай аж. Иймээс өнөөдөр зарим газарт цахилгаан эрчим хүчийг түр  хязгаарлан засвар үйлчилгээний ажлыг хийж байна.

 

 

 

Related news