Тайландын эрх баригчид жуулчдаас вакцины гэрчилгээ шаардах шийдвэрээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-09 17:14:44

БАНГКОК. /The Phuket News/. Тайланд улс нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн гадаадын жуулчдаас "Ковид 19"-ийн вакцины гэрчилгээ шаардана гэсэн журмаа цуцалжээ.

"Дэлхий даяар дархлаажуулалт хангалттай хийгдэж байгаа тул Тайландын Эрүүл мэндийн яамнаас хоёр өдрийн өмнө гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцалж байна. Тайланд улс вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүх хүнд нээлттэй" гэж тус улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул даваа гарагт мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэр нэгдүгээр сарын 9-нөөс нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих бөгөөд 18-аас дээш насны бүх хүнд хамаарна. 

Тайландад ирэх гадаадын иргэдээс коронавирусний вакцинд бүрэн хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ шаардана гэж "Bangkok Post" сонин тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын мэдэгдлээс эш татан өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм. 

Related news