СЭЛЭНГЭ: Шинэ Үндсэн хуулийг батлалцахад Сэлэнгэ аймгаас 22 депутат оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-13 16:33:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад Шинэ Үндсэн хуулийг батлалцахад Сэлэнгэ аймгаас 22 депутат оролцож байжээ.

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй. 2023 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр шинэ Үндсэн хууль баталсны 31 жилийн ой тохиож байна.

 

Ардын Их Хурлын 430 депутатын оюуны үр шим дор өнөөдрийн бидний язгуур эрх ашгийг хамгаалах эрх үүрэг бүхий шинэ Үндсэн хуулийг баталжээ. Энэхүү үйлсэд Сэлэнгэ аймгаас 22 депутат оролцсон түүхэн гавьяатай юм. Тодруулбал:

 

Сангажавын Баярцогт (Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч),

Гүррагчаагийн Нороврагчаа (аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач),

Санжийн Цэвээндорж (Алтанбулаг сумын САА-н дарга),

Гончигдаржаагийн Хашбаатар (Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн дарга),

Сандагийн Ганболд (Ерөөгийн САА-н тракторч, комбайнч),

Ишийн Бадарч (Ерөөгийн МБАА-н дарга, Ерөө хорооны ГЗ-ны дарга),

Ренчингийн Баярсайхан (Жавхлант сумын Баянхараатын САА-н дарга),

Сүрэнжавын Даваасүрэн (Дулаанхааны МДБ-ын ерөнхий инженер),

Ламжавын Батжаргал (Баянгол сумын Баруунхараа САА-н дарга,)

Дашзэвэгийн Тангад (Зүүнхараагийн СББК-ын эдийн засагч),

Жигжидийн Жавзандорж (Мандал сумын Зүүнхараа САА-н дарга),

Гүржавын Сүрэнжаргал (Сайхан сумын Номгоны САА-н дарга),

Алчайн Амжаа (Орхон сумын САА-н дарга),

Мандахын Жамсран (Орхонтуул сумын САА-н дарга),

Цогжоогийн Шагдарпүрэв (Баруунбүрэн сумын Бургалтайн САА-н дарга),

Жамбын Норовсамбуу (аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга),

Халтарын Намсрайжав (Хушаат сумын Энхталын САА-н дарга),

Жадамбын Бямбаноров (аймгийн Ардын хурал, гүйцэтгэх захиргааны дарга),

Нацагийн Дэлгэрмөрөн (Найрамдлын САА-н тракторч, комбайнч),

Мулцангийн Доржсүрэн (Зүүнбүрэн сум САА-н дарга),

Батын Сайнжаргал (Шаамар сум ТАА-н дарга),

Думаажавын Батбаяр (Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд) нарын нарын 22 депутат шинэ Үндсэн хуулийг батлахад хувь нэмрээ оруулж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. 

Related news