БУЛГАН: “Визит Булган 2023” форум болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-20 10:46:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран аялал жуулчлалын салбарын “Визит Булган 2023” форумыг Хангал сумын Хялганат тосгонд зохион байгуулж байна.

Энэ форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар болон сумын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Манай аймаг эдийн засгийн гол салбарын нэгийг аялал жуулчлал гэж тодорхойлон, хөгжүүлэх бодлого барьж байна. Энэ салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, стандартыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нүхэн жорлон, хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийднэ хэмээн онцоллоо. 

Форум  өнөөдөр үргэлжилнэ. 

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх, санаачилга гарган өөрчлөлт шинэчлэлийг хийхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай

хамтран ажиллаж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд энэ форумын үйл ажиллагаа чиглэж байна. 






Related news