Хятадын хамгийн хойд хэсэгт орших хотод -53 хэм хүрч хүйтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-23 11:33:41

ХАРБИН. /Xinhua/. Хятадын хамгийн хойд хэсэгт орших Мохе хотод өчигдөр агаарын температур Цельсийн -53 хэм хүртэл буурсан нь цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн хүйтэн температур боллоо гэж орон нутгийн цаг агаарын товчооноос мэдээлжээ.


Энэ нь -52.3 хэмийн өмнөх хамгийн хүйтэн температурыг эвдсэн үзүүлэлт юм. Хар мөрөн мужийн Мохе хотод сүүлийн гурван өдөр дараалан -50 хэмээс доош орж хүйтэрсэн байна.


Хар мөрөн мужийг тэсгэм хүйтэн агаарын урсгал дахин нөмрөх үед Их Хянганы нурууны хэд хэдэн газар түүхэн дэх хамгийн хүйтэн температур бүртгэгджээ. 


Мохе хотод цас мөсний улирал ойролцоогоор найман сар үргэлжилдэг бол жилийн дундаж температур нь -3 хэм орчим байдаг ажээ. 


Хятадын Цагаан сарын үеэрх аяллын оргил үе тохиож байгаа тул Мохе хотын цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг гаргаж, цаг агаарын байдлаас улмаас үзэгдэх орчин муу байгаа нь зам тээврийн осолд хүргэж болзошгүй тул аюулгүй байдлаа хангахыг орон нутгийн иргэд, жуулчдад анхааруулсан байна. 


Related news