ӨВӨРХАНГАЙ: Монгол бичгээр захидал бичих уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ, СУГ-аас сар шинийн баярыг угтан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх “Амар байна уу” нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ.
Ирэх сарын 25 хүртэл нэг сар үргэлжлэх тус аянаар бэлэг дэмбэрлийн үг бүхий “Амар байна уу” захидлын уралдааныг зарлаж байгаа юм. Аав
ээж, ахан дүүс, нутаг нугынхныхаа амар мэндийг айлтгасан, сайн сайхны ерөөл
өргөсөн захидлыг 40-60 үгэнд багтаан монгол бичгээр бичиж ирүүлэх аж.
Мөн монгол үндэснийхээ бичгээр бичиж буй байдлаа дүрсжүүлэн соёлын контент болгож илгээхийг удирдамжид тусгасан байна.
Түүнчлэн дээрх аянаар “Золгох нутаг”
гар зургийн уралдаан, “Энх мэндийн аялгуу” ардын дууны цахим уралдааныг зарлалаа. Захидлын болон дууны уралдаанд бүх насныхан оролцох боломжтой бол гар
зургийн уралдааныг 6-8, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиох аж.


