Канад улс дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг Украин руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-05 09:39:17

ОТТАВА. /CBC/. Канад улс Киевт амласан дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг бямба гарагт Украин руу илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд мэдэгджээ.


“Өнөөдөр Канадын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц Канадаас Украин руу илгээж буй эхний “Leopard 2” танкийг хүргэхээр Халифаксаас хөөрлөө” гэж А.Ананд твиттер хуудсандаа бичсэн байна.


Тэрбээр Оттава Киевийг “шаардлагатай тоног төхөөрөмжөөр” үргэлжлүүлэн хангасаар байх болно гэдгийг нэмж хэлжээ. 

Канад улс Украинд “Leopard 2” танк дөрвийг нийлүүлэхээр төлөвлөж байгааг А.Ананд нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж байв. Канадын “Toronto star” сонинд мэдээлснээр, Оттава байлдааны энэ машины хамт сэлбэг хэрэгсэл, сум зэргийг өгөхөөс гадна, Украины цэргүүдийг уг танкийг ашиглахад сургана. 


Канадын зэвсэглэлд нийтдээ ийм загварын 112 танк байдаг байна.


Related news