Шинэ хичээлийн жилд 15 зорилт дэвшүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХичээлээс гадуурх дугуйлан секцийг чанаржуулж, уртын дуу, морин хуур, оюун ухааны спортыг түлхүү хөгжүүлэхэд багш нар анхаарал хандуулж ажиллахаар энэ хичээлийн жилд зорилт тавьж байна. Түүнчлэн монголхэл, бичгийн сургалтанд үнэлгээ хийж, чанарыг сайжруулах нь гол зорилтуудын нэг болжээ.
Дундговь аймгийн багш нар 68 дугаар бага хурлаараа 2016- 2017 оны хичээлийн жилийн зорилгоо “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд хүүхэд бүрт хөгжих, суралцах, эрүүл, аюулгүй ээлтэй орчин, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурлан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн тодорхойлсон байна.Энэ зорилгынхоо хүрээнд 15 зорилт дэвшүүлжээ.
Зорилтууд нь цэцэрлэг сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, байгууллага бүр хүүхэд хамгааллын баг, бодлого, хөтөлбөртэй болох, хүүхдийн амьдрах ухааны чадварыг хөгжүүлэхэд иргэд, төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үеийн тэнгийнхэнтэйгээ хамт суралцах орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжил, зан төлөвт онцгойлон анхаарч, хүүхдийн санал санаачлагыг дэмжин, авъяас чадварт нь тулгуурлан суралцах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн байна.
Т. Отгонтуяа