ӨВӨРХАНГАЙ: Нийт нутгаар 5-8 см цас орж, өвөлжилтийн байдал хүндэрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-07 17:38:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч өдөр Баруунбаян-Улаан сумаас бусад сумын нутаг дэвсгэрт цас орсон байна. Ихэнх нутгаар хур тунадасны хэмжээ 1-4 мм, цасны зузаан 5-7 см байгаа бол Хайрхандулаан, Нарийнтээл, Бат-Өлзий, Арвайхээр сумын нутгаар харьцангүй илүү цас орж, 7-8 см нэмэгдсэн, 2 дугаар сарын 11-ний өдөр нийт нутгийг хамарсан цас орно хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.


Энэ үеэр нутгийн өмнөд хэсгээр ахиу хэмжээний хур тунадастай байх бол бусад нутгаар олон жилийн дундаж орчимд байхаар байна. Одоогийн байдлаар аймгийн нийт нутаг дэвсгэр цастай, хунгар газраа 25-50 см байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл байдал  47.1 хувийн их, 50 хувийн маш их эрсдэлд байгаа аж. 

Related news