“Туульсын хаан Жангар” туулийг 1000 туульч хайлна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зохиолын оргил гэгддэг “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймагт энэ сарын 12-нд зохион байгуулна.
Энэ хүрээнд
1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлах юм. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулна.
Энэхүү үйл
ажиллагааг Монгол Улсын яаралтай
хамгаалах
шаардлагатай
соёлын биет бус өвийн үндэсний
бүртгэлд
багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан,
хамгаалах,
өвлүүлэн
үлдээх зорилгоор зохион байгуулж байна.