ТӨВ: Төв аймгаас 19 Улсын аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-09 16:48:22

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улсын аваргуудаа шалгарууллаа. Төв аймгаас 19 аварга тодорсноос Улсын аварга малчин 9, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга саальчин 1, Улсын аварга фермер 2, Улсын аварга тариаланч 3, Улсын аварга тариаланч хамт олон 3 компани шалгарсан байна. 


“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:

1. Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин Моломнүрдэвийн Бүрэнзэвсэг

2. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Ёлхорын Балжинням

3. Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн малчин Гомбодоржийн Эрдэнэчулуун

4. Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн малчин Цэгмидийн Хүрэлбаатар

5. Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн малчин Нямхүүгийн Баярболд

6. Эрдэнэсант сумын Баргилт багийн малчин Галсандоржийн Бархасбаатар

7. Эрдэнэсант сумын Угалзат багийн малчин Чагнаагийн Пүрэвдорж

8. Бүрэн сумын Монгол багийн малчин Тогмидын Дамбадаржаа

9. Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн малчин Дашийн Эрдэнэ-Очир


“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар:

1. Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн малчин Луугийн Лхагвасүрэн;


“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:

1. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Дашзэвэгийн Нарангэрэл;


“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр:

1. Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн фермер Базарвааний Батсүх

2. Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Цэрэндолгорын Даваадорж


“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор:

1. Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” ХХК

2. Төв аймгийн Аргалант сумын “Хосбэрс” ХХК

3. Төв аймгийн Эрдэнэсант сумын “Дөлгөөнбат хаан” ХХК


“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар:

1. Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК-ийн механикжуулагч Дүүгийдоогийн Ганбаатар

2. Угтаалцайдам сумын “Ёл тариа” ХХК-ийн механикжуулагч Лувсаншаравын Лхагвасүрэн

3. Жаргалант сумын “Алтан залаа” ХХК-ийн механикжуулагч Гомбын Баатарсүх нар тус тус шалгарчээ. 

Related news