ХӨВСГӨЛ: Арван найм хүрсэн залууст Цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн 0257-р анги хамтран Мөрөн сумын ерөнхий боловсролын 19 сургуулийн 18 нас хүрсэн 280 залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх” олгож, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орондоо хайртай байхын үнэ цэнийг ойлгуулах нөлөөллийн ажлыг зохион байгуулав.
Залууст энэ үеэр “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвээр сургалт мэдээлэл өгч, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зэвсэг техник, холбооны хэрэгсэл, цэргийн хүнс, хувцас хэрэгслийг сурталчилсан үзэсгэлэнг зохион байгуулж, хууль эрх зүйн сурталчилгааны гарын авлагыг түгээлээ.
Аймгийн
ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг хэлсэн үгэндээ Цэргийн үүрэгтний үнэмлэх
гардан авснаар эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээсэн иргэн болж
буйг онцолж баяр хүргээд, Монгол Улсын үндсэн хуулиа дээдлэн иргэний үүргээ
биелүүлэн эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах их үйлсэд гар бие
оролцохыг залууст уриаллаа.