ХӨВСГӨЛ: Хилийн зурвас нутагт 177 өрхийн 48,8 мянган толгой мал өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838
өрхийн 356,9 мянган толгой мал отроор
өвөлжихөөс гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн
аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, Хилийн
зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал өвөлжиж байна.
Улсын
тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 337 өрхийн 112,1 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт нэг сумын 64
өрхийн 37,8 мянган толгой мал тус тус өвөлжиж байна. Алаг-Эрдэнэ суманд Завхан аймгийн Сонгино
сумын хоёр өрх, Тариалан суманд Завхан аймгийн Тэс сумын нэг өрх, Баянхайрхан сумын
2 өрхийн нийт 5 өрхийн 5291 толгой мал
отроор өвөлжиж байна.
Цагаан-үүр, Ханх, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг сумын нутагт 25-30 см цасан бүрхүүлтэй, бусад нутгаар өндөрлөг уулсаар 20 см-ээс их, талдаа 1-8 см цастай хүйтний хэм өдөртөө 25-35, шөнөдөө 35-40 хэмтэй өмнөх жилүүдээс илүү хүйтэн байна.
Цаг агаар хүйтэрсний улмаас малын хорогдол нэмэгдэж нийт 7432 толгой мал хорогдсон байна. Ихэвчлэн нэг настай мал түлхүү хорогдож байгаа ажээ.