БАЯНХОНГОР: Ерөнхийлөгчийн гарын бэлгийг 100-гаас дээш настай ахмадуудад гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-19 08:32:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг Баянхонгор сумын 100-гаас дээш настай ахмадуудад гардууллаа.

Баянхонгор сумын Цагаанчулуут багийн өндөр настан Цэдэнгийн Дулам, Угалз багийн өндөр настан Базарын Цээеэ, Цахир багийн өндөр настан Жанчивын Рэнцэлмаа нар нь Баянхонгор суманд амьдардаг 100 болон түүнээс дээш насыг насалж буй өндөр настнууд юм. Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр дээрх ахмадуудад сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулж, урт насалж, удаан жаргахыг ерөөв.




Related news