БАЯНХОНГОР: Ажлын өдрийг шилжүүлэх зохицуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-20 08:53:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2023.02.24-ний баасан гаргийн ажлын өдрийг 2023.03.11-ний өдрийн бямба гарагт шилжүүлэх аймгийн Засаг даргын захирамж гарчээ.


Энэ нь Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан иргэдийн ажил, амралтын өдрийг боломжит байдлаар зохицуулах зорилготой. 


Захирамжид, "Ажилтан, албан хаагчдынхаа ажил, амралтын цагийг захирамжийн дагуу зохицуулж, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга, нийт төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай" гэжээ.

Related news