ХӨВСГӨЛ: Улсын аварга тариаланч Э.Даваажаргал 1 га-аас 15-20 цн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-20 09:09:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК-ийн механикжуулагч Эрдэнэдалайн Даваажаргалд “Улсын аварга тариаланч”-ийн шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар  гардуулан өглөө.




Э.Даваажаргал нь газар тариалангийн салбарт 23 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа  3 үе дамжсан тариаланч гэр бүл юм. Тэрээр газар тариалангийн салбарт залуучуудыг манлайлан үлгэр дуурайлал болж, шинээр ажиллаж буй трактор, комбайнчдад өөрийн мэдлэг, ур чадвараа хуваалцан, шавь нараас нь “Аймгийн аварга механикжуулагч” 2, “Сумын аварга механикжуулагч” 1 төрөн гарсан байна. “Хөх бүрд” ХХК нь 2022 онд 800-1000 га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийж 1 га талбайгаас 15-20 цн ургац хураажээ.

 

Related news