АРХАНГАЙ: Аймгийн төсөвт 2356.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2660.9 сая төгрөгийн орлого оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-27 09:52:04

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 1 дүгээр сард аймгийн төсөвт 2356.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2660.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 12.9 хувиар давуулан биелүүлжээ.  


Харин улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 897.5 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 1202.1 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 33.9 хувиар биелүүлээд байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэбулган, Өлзийт сумаас бусад сум 135.8 хувиас 3.9 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн орлогын 54.8 хувийг тусламжийн орлогоор, 30.0 хувийг орлогын албан татвараар, 5.8 хувийг хөрөнгийн албан татвараар, 2.1 хувийг бусад албан татвараар, 1.3 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 6.0 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны татвар, ойн нөөц ашигласны төлбөрийг 16.6-93.0 хувиар  биелүүлээгүй, бусад нэрийн орлогыг 114.5 хувиас 5.1 дахин давуулан биелүүлжээ.


Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 29.8 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 156.4 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 2.1 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 0.03 сая төгрөг бүгд 188.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. 

Related news