Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар 6000 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-22 18:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт Сар шинийн баярын амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 1375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байна.


Иргэд архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж, соёлтой оролцох, хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Related news