Хөвсгөл нуураар хөдөлгөөн үйлдэх боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-24 10:45:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг  зөвлөж байна.


Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг аж.



Related news