ӨВӨРХАНГАЙ: “JCI Их хүрээ” байгууллагаас аймгийн Засаг даргатай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-01 16:27:10

Арвайхээр /МОНЦАМЭ/. JCI Их хүрээ” байгууллагаас 2023 онд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 21 мянган сурагчийг хамруулсан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Энэ хүрээнд өнөөдөр 9 дэх аймагтаа буюу Арвайхээр хотод ажиллаж, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус байгууллагаас хүүхэд, залуусын харилцаа, хандлага, сэтгэлгээг өөрчлөх дөрвөн төрлийн төслийг хэрэгжүүлдэг бөгөөд Арвайхээр сумын ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдад мэргэжил сонголт, хувь хүний хөгжил, экологийн боловсрол олгох чиглэлээр сургалт хийж байна.



Мөн 1000 ширхэг модны суулгацыг нийлүүлж, сурагч хүүхдүүдэд мод тарих, ногоон орчин бүрдүүлэхийн ач холбогдлыг таниулах, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр ажиллах юм. 


JCI Их хүрээ” байгууллага нь JCI Монгол” ТББ-ын ууган салбаруудын нэг бөгөөд 20 жилийн ойгоо тохиолдуулан сурагчдад мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийн талаар оюуны хөрөнгө оруулалт хийх “Оюуны элч - Mind update” төсөл, экологийн боловсрол олгох “Ногоон ирээдүй” төсөл, элэгний вирус, хатуурал, хавдартай хүмүүст зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх “Амьдрал б+элэг” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.



Related news