ӨМНӨГОВЬ: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээр 12 үйлдвэр шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-02 08:11:46

Даланзадгад /МОНЦАМЭ/ "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд орон нутгийн төсвөөс таван тэрбум төгрөг жижиг, дунд уйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлжээ.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зээл олгосон байна.

 

Төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч 118 аж ахуйн нэгжээс төсөл ирүүлснийг журмын дагуу сонгон шалгаруулалт хийжээ. Үүнээс 42 аж ахуйн нэгж шаардлага хангаж, таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм.

 

Хөнгөлөлттэй зээл хэрэгжсэний үр дүнд 12 үйлдвэр шинээр байгуулагдаж, 30 үйлдвэр өргөтгөл хийж, орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, шинээр 239 ажлын байр бий болжээ

 

2023 онд орон нутгийн төсвөөс мөн 5 тэрбум төгрөг баталж, 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс хөнгөлөлттэй зээл олгох ажлын хүрээнд төслийг цахимаар авч эхлээд байна.

ХААХҮ-ийн сайд, ЖДҮГ-ын дарга, аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаанаас бусад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үндсэн болон эргэлтийн хөрөнгө 300 сая хүртэлх хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юм. 

Related news