ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр-2023" тэмээн пологоор үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-06 12:03:34

Даланзадгад  /МОНЦАМЭ/. Говь нутгийн бахархалт тэмээн сүргийг алдаршуулах, ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна. 


Энэхүү ажлын хүрээнд Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Дэлгэрмаа нар Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 


Түмэн тэмээний баяр бол Монгол Улсын хэмжээнд уламжлал болсон 22 үйл ажиллагааны нэг төдийгүй дэлхийд ховордсон тэмээн сүрэг, тэмээчдээ алдаршуулахад онцгой хувь нэмэртэй юм. Уулзалтын үеэр "Түмэн тэмээний баяр-2023" болон салбарын хэмжээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.


Тус эвент үйл ажиллагаа тэмээн пологоор үргэлжилж байна. Тэмээн поло тэмцээнд Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгийн 10 багийн тэмээ, тэмээчид оролцож байна.

Related news