Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын 85 хувь нь эмэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-08 15:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарт 11 мянган хүн ажилладаг. Эдгээрийн 85 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


Монголын эмэгтэйчүүд, эхчүүдийн улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд оролцож буй байдал, оруулж буй хувь нэмрийг дээрх жишээгээр авч үзэж болно. Уул уурхайн дараа орох экспортын гол салбар ноос, ноолуурын үйлдвэрлэлд ажиллагчдын дийлэнх нь өрх толгойлсон эхчүүд байгаа бөгөөд тэдний цалин нэг сая 54 мянган төгрөг байгаа нь ҮСХ-ноос танилцуулсан улсын дундаж цалингийн хэмжээнээс 30 гаруй хувиар доогуур үзүүлэлтэд орж байна. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хийсэн судалгаа харуулж байгааг Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээлж байна. 


Related news