ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Өнөө өглөө 7 цаг 12 минутад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн
урд зүгт 34 километрийн зайд 3,9
магнитудын хүчтэй газар хөдлөв.
Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний долоо нь Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон гэдгийг
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай
мэдээллээ.