ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар шороон шуургатай, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-09 18:06:55

Даланзадгад /МОНЦАМЭ/. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газраас малчид, тээвэрчдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.


2023 оны 3-р сарын 9-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай, Хvрмэн, Баяндалай сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим vед секундэд 24 метр хvртэл ширvvсэж, шороон шуурга шуурах тул малчид, тээвэрчид, иргэд хол ойрын замд зорчихгvй байх, малаа хол бэлчээхгvй байхыг анхааруулж байна. Түүнчлэн харагдах орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар хурдаа тохируулан анхаарал сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.


2023 оны 3-р сарын 8-ны өдөр болсон 18-20 метр секундын хүчтэй шороон шуурганы улмаас айл өрхийн хашаа хороо, гудамж талбайн гэрэлтүүлэг, нийтийн хогийн сав зэрэг нурж эвдэрснийг аймгийн Захирагчийн ажлын албаны ажилчид засварлажээ. 


Related news