ӨМНӨГОВЬ: Цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-10 15:24:54

Даланзадгад /МОНЦАМЭ/ Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн Даланзадгад суманд энэ сарын 9-нд боллоо.

 

Хөдөө аж ахуйн салбарын ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого шийдвэр, хөтөлбөр, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

 

Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих аймгийн бодлого чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, хууль тогтоомж, ХХАА-н салбарын өнөөгийн нөхцөл байдал, Мал эмнэлгийн хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвээр мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, сургалт хийлээ.

 

Сургалтад 15 сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малын эмч зэрэг 50 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.

 

Өмнөговь аймгийн Мал аж ахуйн алба нь мал сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшнийг дээшлүүлэх, нутгийн шилмэл омгийн малын генефондыг хамгаалах чиглэлээр мал сүрэгт ангилалт, үржлийн хянан баталгаажуулалт явуулж шилмэл хээлтүүлэгч нөхөн сонгох замаар цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Түүнчлэн Мал эмнэлгийн ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори нь малын халдварт, паразит өвчний оношилгоо, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 40 гаруй стандартыг мөрдлөг болгон ажиллах аж.

 

Related news