“NASA”-гийн хиймэл дагуул нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хянахад хувь нэмрээ оруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-03-10 14:46:21

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ ажиглалтын хиймэл дагуул судлаачдад дэлхийн 100 гаруй улс орны нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хянах судлахад хувь нэмрээ оруулж байгааг олон улсын судалгаа харуулжээ.


Нийт 60 гаруй судлаачдын хийсэн судалгаагаар “NASA”-гийн “Orbiting Carbon Observatory-2” хиймэл дагуул болон газарт суурилсан ажиглалтын сүлжээний цуглуулсан мэдээллийг ашиглан агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн 2015-2020 оны хоорондох өсөлт, бууралтыг тооцоолсон байна.


“Энэхүү судалгаа нь олборлодог түлшний ялгарал болон мод, бут сөөг, хөрс зэрэг экосистем дэх нийт нүүрстөрөгчийн “нөөц”-ийн өөрчлөлтийн аль алийг нь хянах боломжтойг харууллаа. Ийм мэдээлэл нь газрын бүрхэвчийн өөрчлөлттэй холбоотой нүүрстөрөгчийн давхар ислийн хэлбэлзлийг хянахад онцгой ач холбогдолтой юм” гэж “NASA” мэдээлжээ. 

Related news