ХОВД: Мал төллөлт 6.3 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-16 14:45:58

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8600 гаруй малчин өрхийн 3.4 сая толгой мал хаваржиж байна.

Үүнээс энэ хавар 1.4 сая эх мал төллөх урьдчилсан тооцоолол бий. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар төллөвөл зохих нийт малын 6.3 хувь буюу 87870 толгой мал төллөжээ.  

Одоогоор тус аймагт 86755 толгой төл мал бойжиж байна. 1117 толгой төл мал хорогджээ

Ташрамд, малын зүй бус хорогдол өнөөдрийн байдлаар 37542 толгойд хүрчээ. Төрлөөр нь авч үзвэл, тэмээ 62, адуу 2561, үхэр 3216,  хонь 11039, ямаа 20664 толгой хорогдсон. Мөн 10718 толгой мал хээл хаясан гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээллээ.

Related news