ӨМНӨГОВЬ: Монгол цэргийн өдөр зориулсан Даланзадгад цэргийн хүрээний ёслолын жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-17 19:59:00

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жил, Хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 90 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Даланзадгадын цэргийн хүрээний ёслолын ажиллагаа  Даян хааны талбайд ёслол төгөлдөр боллоо.







Тус ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож өргөн уудам нутагтай өмнийн цэнхэр говьд төрийн цэргийн байгууллагыг төлөөлөн ажиллаж байгаа үе үеийн алба хаагчид болон цэргийн хүрээний нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.  



Мөн энэ  үеэр төрийн дээд одон, медаль, салбар яамны болон аймгийн шагналыг тэргүүний алба хаагчдад гардууллаа.










 

Related news